
Багшлах эрх олгох шалгалтыг өндөр төлбөр авч зохион байгуулж байгаа нь буруу гэж зарим иргэн үзлээ. Тодруулбал, ЕБС, цэцэрлэгийн багшаар ажиллах эрхийг тодорхой шалгалт өгсөний үндсэн дээр авах ёстой гэсэн БШУ-ны сайдын тушаал гарсан. Энэ хүрээнд багшлах эрх олгох шалгалтыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар ирэх сард зохион байгуулах юм.
Шалгалтын төлбөрийн хураамж 35 мянган төгрөг. Харин ингэж шалгалтын хураамжийг өндөр тогтоох нь буруу гэж зарим иргэн үзэж байна. Шинэчлэлийн Засгийн газрын "1111" төвд ирсэн Хэнтий аймгийн иргэний гомдлыг одоо сонсъё.
Тэгвэл дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Багшлах эрхийн шалгалт авснаар ямар үр дүнг үзүүл вэ. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөөдөр 19 цагт МҮОНР-гоор хүлээн авч сонсоорой.
Багшлах эрх олгох шалгалтын төлбөр яагаад өндөр байна вэ? | ||
Үзсэн: 2787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.