Шууд Chart

“Үгийн утга” цуврал ярилцлага

2023-02-17 13:09:41

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.

“Судлаачийн цаг” буланд: СУИС-ийн багш, доктор Базаррагчаагийн Идэрбаяртай “Үгийн утга” сэдвээр ярилцсан цуврал ярилцлагаас сонсгоно.

“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: 1867-1937 оны хооронд амьдарч байсан, ”Зава лам Лувсандамдин”-ны намтар, бүтээлийн тухай сонсгоно.

“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал “Шаасан гадас, шахсан бяслаг шиг” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.

“Мартагдсан Монгол үг” буланд: МУИС-ийн багш доктор Агвааны Пүрэвжанцан ”бой, хайлан” зэрэг үгийн утга тайлбарлана.

Мөн “Орчуулж болох үг” буланд: ”андройд, анонс, апликэшн” зэрэг үгийн утга тайлбарлана. 

Нийтэлсэн: Mонголын радио

“Үгийн утга” цуврал ярилцлага  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй