Шууд Chart

БНХАУ-ын “Олон улсын статистикийн сургалтын төв”-д ҮСХ-ны албан хаагчдыг сургана

2023-03-04 09:41:34

НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулганы үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчооны Дэд дарга Мао Шенёнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар хоёр орны Статистикийн байгууллага Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, БНХАУ-ын “Олон улсын статистикийн сургалтын төв”-д ҮСХ-ны албан хаагчдыг сургах, туршлага судлах, танилцах уулзалтыг тогтмол зохион байгуулж байхаар тохиролцов.
 
Мөн БНХАУ-ын Ханжоу хотод 2023 оны 4-р сарын 24-27-нд зохион байгуулагдах “Өгөгдөл, мэдээллийн олон улсын форум”-д Монгол Улс оролцоход БНХАУ-ын талаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ..

БНХАУ-ын “Олон улсын статистикийн сургалтын төв”-д ҮСХ-ны албан хаагчдыг сургана  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй