Шууд Chart

Тайзны урлагийн шилдэг бүтээлээр "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг шалгарлаа

2023-03-28 10:17:53

14 дэх удаагийн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод-2022" ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Уг арга хэмжээний Тайзны урлагийн шилдэг бүтээлээр "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг шалгарлаа.

Шагналыг Арчуг хааны дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг гардан авав.

"Мөнгөн мод" арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” -ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тайзны урлагийн шилдэг бүтээлээр "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг шалгарлаа  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй