Шууд Chart

ЦАГ АГААР: Яармаг, Сонгины орчмоор шөнөдөө 6 хэм хүйтэн

2023-03-30 16:02:37

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар салхи, шороон шуурга, маргааш өдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга, бусад нутгаар шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2023 оны гуравдугаар сарын 30-ны 20 цагаас
2023 оны гуравдугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 8-13 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр хүйтэрч 4 хэм хүйтнээс 1 хэм, говь, талын нутгаар 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 13-15 хэм дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна. Оройдоо сэрүүснэ.


2023 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар  түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Яармаг, Сонгины орчмоор шөнөдөө 6 хэм хүйтэн  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй