Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

2023-04-02 15:26:30

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.


2023 оны 04-р сарын 02-ны 20 цагаас 04-р сарын 03-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөнийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2023 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 08-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-ноос ихэнх нутгаар дулаарна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй