Шууд Chart

“Нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах журам, жагсаалт”-ын төслийг танилцууллаа

2023-04-06 15:40:48

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Ажилтны мэргэшлийн зэрэг тогтоох, олгох, баталгаажуулах нийтлэг журам” болон “Нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах журам, жагсаалт”-ын төслийг боловсруулснаа танилцууллаа.
 
Журмын төслүүдийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын ажил олгогч эздийн холбоо, Ажил мэргэжлийн стандарт хүний хөгжлийн хүрээлэнтэй хамтран боловсруулсан бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт Хөдөө аж ахуйн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, мэргэжлийн холбоод болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, ажил хэрэгч санал, зөвлөмжийг дэвшүүлсэн.
 
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу боловсруулж байгаа эдгээр журмууд батлагдсанаар ажилтны мэргэшлийн зэргийг тогтоох, түүнийг олгох, баталгаажуулах, баримтжуулах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах тогтолцоог бүрдүүлэх, ажилтныг ажлын байранд дагалднаар ажиллуулж, мэргэшлийн ур чадвартай болгон тухайн ажлын байранд тогтвор сууршилтай ажиллуулах, ажил олгогчид ажлын байрны шаардлагыг нь хангасан мэргэжилтэй ажилтнаар хангагдах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
 
Эх сурвалж: ХНХЯ

“Нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах журам, жагсаалт”-ын төслийг танилцууллаа  
Үзсэн: 1639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй