Шууд Chart

Эрхүүгийн уран сайхны музейд Монгол зураачдын үзэсгэлэн нээгдэнэ

2023-04-19 15:01:25

ОХУ-ын Эрхүү хотын уран сайхны музейд энэ сарын 21-нд “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев тэргүүтэй төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийх үеэрээ тавьсан хүсэлтийн дагуу ийнхүү манай уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэх гэж байгаа юм.

Монголын зураачдын эвлэлийн гишүүдийн 50 гаруй бүтээлийг танилцуулах тус үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 14 хүртэл үргэлжлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрхүүгийн уран сайхны музейд Монгол зураачдын үзэсгэлэн нээгдэнэ  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй