
Бүрэн гүйцэт зажилж идээгүй хоолноос ач тустай, тэжээллэг бодисуудыг бие махбод бүрэн авч чаддаггүй байна.
Хоолоо сайн зажилахгүйгээр усаар даруулан идэхэд хоол боловсролт эрс муудахад нөлөөлнө.
Учир нь хоолтой хамт уусан шингэн, ходоодноос ялгарах хоол боловсруулах шүүсийг шингэлдгээс болж хоолыг боловсруулж чадахгүйд хүрдэг байна.
Хэдий сайн зажилж идсэнээр шүлс сайн ялгарч шүлстэй холилдсон хоол ус уух шаардлагагүйгээр амархан залгигдах болно.
Дутуу зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж маш их ачаалалтай ажилласаар хоол боловсруулах эрхтэний эмгэг болон бусад эрхтэн системд эмгэг үүсч эхэлнэ.
Хоолыг сайн зажилж иднэ гэдэг нь хоолыг бүр нялцгай болтол олон дахин зажлахыг хэлнэ.
Бага насны хүүхдийн хоолыг сайтар зажилж идэхийг зааж сургах, эсвэл бүхэл бус нарийн шингэхэд хялбар байх байдлаар хоолыг нь бэлдэж өгөх нь зүйтэй.
Нэг үмх хоолыг сайтар зажлан залгисны дараагаар дараачийн үмх хоолыг амандаа хийх байдлаар хооллоорой.
Зажлахгүйгээр хоолыг ар араас нь үмхэж болохгүй гэдгийг сайн хэлж сургана.
Хүнсний бүтээгдэхүүн бүрийг зажилж идэх тоо түүний хатуу зөөлнөөс шалтгаалдаг. Тухайлбал:
-Чанасан өндөг /33 удаа зажлах/
-Төмсний нухаш /34 удаа зажлах/
-Махны нухаш /36 удаа зажлах/
-Хальсгүй алим /40 удаа зажлах/
-Будаа /41 удаа зажлах/
-Бяслаг /47 удаа зажлах/
-Хиам /48 удаа зажлах/
-Өргөст хэмх /53 удаа зажлах/
-Түүхий байцаа /82 удаа зажлах/ гэх мэт.
Тостой хоол бага зажлагддаг учраас хүүхдэд тос багатай хоол хийж өгч байх хэрэгтэй.
Сайн зажилж идэх тутам шүлс сайн ялгарч хоолыг боловсруулах нь сайн болно. Хурдан идэхдээ гол нь бус, сайтар зажилж идэх нь эрүүл мэндэд тустай байна.
Эх сурвалж: Soyorkhol Med Hospital
Дутуу зажилсан хоол "хор" болдог | ||
Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.