Шууд Chart

ЦАГ АГААР: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

2023-05-14 14:47:02

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 05-р сарын 14-ний 20 цагаас 05-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2023 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 16, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 


ЦАГ АГААР: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай   
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй