
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өчигдөр Дархан-Уул аймагт байрлах ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллалаа.
Ургамал, газар тариалангийн хүрээлэн нь үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, чимэглэл, техникийн болон тэжээлийн ургамлын:
- Шинэ таримал, сорт бүтээх
- Гадаадын таримал сорт нутагшуулах
- Шинэ таримал, сорт тариалах технологи боловсруулах
- Таримал ургамал бордох технологи
- Элит үр, булцуу, суулгац үйлдвэрлэл
- Таримлын генетик нөөцийг хамгаалах, баяжуулах
- Таримал ургамлын биохими технологийн үнэлгээ
- Хөрсний үржил шимийн төлөв байдал тогтоох, сэргээх
- Хөрсний бичил биетний судалгаа, бордоо үйлдвэрлэл
- Тариаланчдад сургалт, зөвөлгөө өгөх зэрэг үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг.
Үр тарианы селекцийн судалгааны үр дүнд үр тарианы 100 гаруй шинэ сорт бүтээж, 20 орчим сорт нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.
Төмсний таван сорт шинээр гарган, 13 сорт нутагшуулж, 15 сортыг ирээдүйтэй сортоор шалгаруулан үйлдвэрлэлд шилжүүлсэн. Шинэ сортын төмсний ургац улсын дунджаас 15-30 хувь илүү байна.
Мөн хүнсний ногооны 68 сорт, жимс, жимсгэнийн 50 гаруй сортыг нутагшуулж, гоёл чимэглэлийн 5 сортыг тарималжуулсан нь үр дүнгээ өгчээ.
Тус хүрээлэн 25.000-30.000 сортын үрийг дунд хугацааны горимоор хадгалах хүчин чадалтай бөгөөд урт хугацаанд хадгалах төхөөрөмжид 10.000 сорт дээж хадгалж байна.
Цаашид судалгааны суурь санхүүжилтыг тасралтгүй тогтмол олгодог байх, лаборатори, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, судлаачдын цалин, хангамж, орон сууцны нөхцөлийг сайжруулах зэргийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.
Элит үрийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна | ||
Үзсэн: 759 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.