
“Улаанбаатар гурил” ХК 2001 оноос хойш 1000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудай тээрэмдсэн байна.
2012 онд Дархан-Уул аймагт салбар үйлдвэрээ ашиглалтад оруулж, 155 хүнийг тогтмол ажлын байраар хангажээ.
“Орон сууц-I” хөтөлбөр хэрэгжүүлж 35 ажилтныг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгож, 22 хүнийг орон сууцаар хангахаар хамтрагч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.
Зах зээлийн 34 хувийг дангаар хангадаг тус компани цаашид дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсны зэрэгцээ БНХАУ-д бүтээгдэхүүнээ нийлүүлэх зөвшөөрлийг тус улсын холбогдох байгууллагаас аваад байна.
“Улаанбаатар гурил” ХК дотоодын хэрэгцээг хангаж, экспортод ч гаргана | ||
Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.