Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2023-05-19 15:24:18

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.


2023 оны тавдугаар сарын 19-ний 20 цагаас
2023 оны тавдугаар сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм, Эхийн голын баянбүрд орчим, Дорнодын тал нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 16-21 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр,  зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2023 оны тавдугаар сарын 21-нээс
2023 оны тавдугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Онон голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 22-нд баруун аймгуудын  нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй