Шууд Chart

Зохиолч, яруу найрагч Ш.Дулмаагийн маркны анхны өдрийн нээлт болж байна

2023-06-02 12:36:25

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаагийн маркны анхны өдрийн нээлт болж байна.

"Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан зохиолч, яруу найрагч Ш.Дулмаа Их Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын дараа марканд мөнхөрсөн зохиолч боллоо.  

Шагдарын Дулмаа 1970 онд "Үүрийн цолмон", "Өглөө" номоороо МЗЭ-ийн шагнал, 1984 онд "Эх орон танаа өргөх дуулал", "Бүсгүй", "Цэргийн эх" шүлгээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж байжээ. 

Түүнчлэн 2007 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн болсон бол 2014 онд Монгол Улсын Ардын Уран Зохиолч хэмээх эрхэм хүндэт цолын эзэн болсон юм. 

 


Зохиолч, яруу найрагч Ш.Дулмаагийн маркны анхны өдрийн нээлт болж байна  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй