
2023 оны 07 сарын 06-ны 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, 16:00 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна.
Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16:00 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна. Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16:00 цагаас хойш усны түвшин 3 см нэмэгдсэн бөгөөд мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна. Тэрэлж-Тэрэлж харуулын мэдээгээр хийсэн прогнозоор маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна. Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа 1 хоног буюу 24 цаг орчим.
Иймд яаралтай зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
1. Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд эргүүлүүд гаргах,
2. Туул гол дагуух үерийн хамгаалалтын далангийн нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоон, зураглаж, хамгаалж, бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх бусад эрсдлийг тооцоолж бэлдэх
3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх
Улсын онцгой комисс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.