Шууд Chart

БНАААУ-ын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббунаас Монголын Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан мэндчилгээ ирүүлжээ

2023-07-08 09:17:40

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббунаас Монгол Улсын Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв.

Тэрбээр мэндчилгээндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, энх тайван, хөгжил, цэцэглэлтийг хүсэхийн сацуу Монгол, Алжирын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд цаашид хоёр орны ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг бэхжүүлэн ахиулахын төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлжээ.


БНАААУ-ын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббунаас Монголын Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан мэндчилгээ ирүүлжээ  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй