Шууд Chart

Үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна

2023-08-06 00:25:08

Нийслэлд орсон аадар борооны улмаас БЗД, СБД-ийн хэд хэдэн хороонд айлын хашаа, байшин, гэр, автомашин үерт автсан. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Монелийн задгайд гэр усанд автаж 3 иргэн тогонд  цохиулснаас 2 иргэн нас барсан.

Нийслэлд орсон аадар борооны улмаас үүссэн үерийн голомтод УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан,  Хотын дарга Д.Сумьябазар, Онцгой байдлын алба, дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудын 90 гаруй алба хаагч аюулгүй байдлыг ханган, БЗД, СБД-ийн үерт автсан 97 айл өрхийг 127 дугаар сургуульд 100 ор дэлгэн нүүлгэн шилжүүлэх ажил яг одоо явагдаж байна.

Одоогийн байдлаар 30 мянга гаруй айл өрхийн цахилгааныг таслаад байна. Бороо маргааш үүрээр үргэлжлэн орох тул үерийн аманд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэхэд анхаарахыг үүрэг болголоо.


Үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна  
Үзсэн: 1718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хх [127.0.0.xxx] 2023-08-06 01:25
Гэнэтийн аадар гамшиг байхад улс төржүүлээд байхын солиоррцон юмуу хүмзүс чинь
Зочин [127.0.0.xxx] 2023-08-06 04:37
Ус зайлуулах хоолой тавиагүй үер усны аюулаас урьдчилан сэргийлээгүй хэний буруу вэ

Бидэнтэй нэгдээрэй