
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын товч мэдээг хүргэе.
Товч мэдээ
·Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г энэ оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгалаа.
·“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгууллаа.
·БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 6-10-нд зохион байгуулна.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.