Шууд Chart

МУАЖ Э.Амартүвшин Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөнө

2023-08-31 13:06:58

УДБЭТ-аас төрөн гарсан Дэлхийн шилдэг баритон МУАЖ Э.Амартүвшинг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан Театрын захирал Б.Сарантуяа хүлээн авч уулзлаа.

Энэ жил театрын түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан МУАЖ Э.Амартүвшин өөрийн зүгээс бүхий л талаараа дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Дэлхийн театруудын туршлагаас хуваалцаж, хамтын ажиллагааны гүүр болон ажиллах боломжтойг илэрхийллээ. Мөн тэрээр 61 дэх тоглолтын улиралд хүрэлцэн ирж Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөхөөр болжээ.


МУАЖ Э.Амартүвшин Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөнө  
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй