Шууд Chart

Гахайн африкийн мялзан өвчний улмаас Орхон, Булган аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

2023-09-05 12:43:03

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Булган аймгийн Булган сумын Рашаант сумдад ирсэн дуудлагын дагуу мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, сумын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьцыг УМЭАЦТЛ-д шинжлүүлж гахайн африкийн мялзан өвчний оношийг баталгаажуулан, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Одоогоор Орхон, Булган аймгийн 2 голомтод 351 гахай байгаагаас 66 гахай өвчилж үхсэн, зориудаар 284 гахайг устгалд оруулсан байна. 

Аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам", “Гахайн мялзан өвчинтэй тэмцэх заавар” болон холбогдох эрхзүйн актын хүрээнд дараах тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: 

Нийт гахайн аж ахуй хэрэглэгчдийн судалгааг гаргаж, бүх аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга нарт урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх “Зөвлөмж” хүргүүлэх,

Гахайн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдийн гахай мах, өөхний судалгааг гаргаж худалдан борлуулж байгаа түүхий эд бүтээгдэхүүнээс лабораторийн сорьц авч шинжилгээ хийхэд сөрөг дүнтэй

Булган, Орхон аймгийн гахайн өөх, мах ашигладаг нийтийн хоолны газрууд, зах, худалдааны төв, үйлчилгээний газруудаас шинжилгээний сорьц авч шинжилхэд сөрөг дүнтэй

Гахайн аж ахуй эрхлэгч иргэд аж, ахуй нэгжүүдэд гахайн мялзан өвчнөөс сэргийлэх, гахайн шилжилт хөдөлгөөнд анхаарах, аж ахуйн эрүүл ахуй нөхцөлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамрагдах талаар заавар, зөвлөмжийг гахай аж ахуй эрхлэгчдэд нэг бүрчлэн өгч ажиллах,

Өвчний голомт гарсан аймгуудад хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр гахайн мялзан өвчнөөс сэргийлэх гарын авлага, контент, шторкуудыг олон нийтэд хүргэх, 

Голомтын бүсэд байгаа гахай маллагч өрхүүдийн гахайн байр, хашаа, худаг уст цэг, орчны халдваргүйтгэх арга хэмжээ авах,

Өвчин гарсан аймаг, сумдад гахайн мялзан өвчин гарсан шалтгаан эх үүсвэрийг тогтоох болон өвчингүй эрүүл бүсэд байгаа хил залгаа аймаг сумдад гахайн мялзангийн идэвхтэй болон идэвхгүй тандалтуудыг хийх,

Голомтын бүсэд устгал, халдваргүйтгэлийн арга хэмжээнд сумдын онцгой комиссын бүрэлдэхүүн мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж байна гэж Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас мэдээллээ. 


Гахайн африкийн мялзан өвчний улмаас Орхон, Булган аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо   
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй