Шууд Chart

“Япон улсын соёл, аялал жуулчлалын өдөрлөг” болж байна

2023-09-09 15:38:29

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК-тай хамтран “Япон улсын соёл, аялал жуулчлалын өдөрлөг”-ийг 2023 оны есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Наадмын үеэр Япон орны соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амталж, худалдан авах боломжтой.

Мөн Япон Улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залууст зориулсан "Боловсролын үзэсгэлэн яармаг" зохион байгуулагдахын зэрэгцээ кимоно өмсөж зураг авахуулах, мацури хөгжөөнт тоглоом наадгай, аялал жуулчлалын мэдээлэл, соробан сампин, үнэгүй сугалаа, хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.

Мөн энэ үеэр Япон Улсын үндэсний хөгжмийн хамтлаг болон уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ” дууны тэмцээн, “Япон орныг хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын тэмцээн болно гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 


“Япон улсын соёл, аялал жуулчлалын өдөрлөг” болж байна  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй