Шууд Chart

Оюутан-цэргүүд тангараг өргөв

2014-08-13 14:42:40

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн юм.

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжийн оюутан –цэргүүд Цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг хоёр кредит буюу 96 цаг үзэн онолын мэдлэг эзэмшиж, шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт тэнцээд зуны хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 12 кредит буюу 560 цагийн есөн төрлийн хичээл судалж Цэргийн тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдсан юм.
 Уг сургалтыг дүүргэсэн нийслэлийн 42 их, дээд сургуулийн 418 оюутан-дайчин өнөөдөр Чингисийн талбайд эр цэргийн тангараг өргөж, байлдааны жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв.  
 
Оюутан-цэргийн тангараг өргөх ёслолд уг хөтөлбөрийг санааачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн тангараг өргөсөн оюутан-дайчдын ар гэрийнхэн оролцов. Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, оюутан-цэргүүдийг төлөөлж ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Ч.Баярбилэг нар үг хэллээ.
 
Тангараг өргөсний дараа оюутан-дайчид ёслолын жагсаал үйлдэж, жинхэнэ эр цэрэг болсноо Төрийн тэргүүн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, багш нар, эцэг эхдээ харуулав.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Оюутан-цэргүүд тангараг өргөв  
Үзсэн: 1582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй