
УИХ-ын дэд дарга Л.Цог өчигдөр Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, Боловсрол, соёлын газрын дарга О.Ариунгэрэлт, Зам тээврийн газрын дарга Д.Энхзориг нарын зургаан хүнийг хүлээн авч уулзав.
Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ уулзалтын эхэнд орон нутгийн төсвийн орлогын биелэлт 120 хувьтай байгаа талаар танилцуулж тулгамдсан асуудлуудын талаар товч мэдээлэл хийлээ. 96 мянга гаруй хүн амтай Орхон аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах , боловсролын салбарт хийгдэх ихээхэн ажлууд байгааг дуулгалаа.
Дараа нь тус аймгийн Хотын захирагчийн албаны барилгын инженер Б.Одгэрэл, Боловсрол, соёлын газрын төсвийн мэргэжилтэн Ч.Наранцэцэг, Зам тээврийн газрын дарга Д.Энхзориг нар эрүүл мэнд, боловсрол, зам тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон 2015 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга угсралтын их засварын ажлын талаар танилцуулга хийв.
УИХ-ын дэд дарга Л.Цог уулзалтын төгсгөлд салбарын сайд нарыг байлцуулан Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагуудтай дахин уулзалт зохион байгуулахаар тогтлоо.
Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.