
Нийслэлийн Цагдаагийн Газрын харьяа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2014 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт “ Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороо 53 дугаар байрны таван давхараас нэг эмэгтэй амиа хорлох гээд байна” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу хэв журмын офицер цагдаагийн дэслэгч С.Шинэтулга, эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч А.Түмэхишиг нар очиход гэртээ сэтгэцийн өвчтэй 60 орчим насны эмэгтэй таван давхарын тагтан дээрээс хоёр хөлөө унжуулан зүүгдэж байсныг 53 дугаар байрны дээвэр дээрээс олсоор бууж эмэгтэйг дотогш түлхэн амь насыг аварч дөрвөн цаг орчимын дараа Аврах 105 дугаар ангийн алба хаагчид ирж цонхоор эмэгтэйг олсоор буулгаж хүний амь насыг аварсан байна.
Хүний амь нас аварсан хэв журмын офицер цагдаагийн дэслэгч С.Шинэтулга, эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч А.Түмэхишиг нарын гаргасан амжилтыг үнэлж Монголын Залуучуудын холбооны “Эр Зоригийн Алдар” тэмдэгээр шагнаж урамшуулжээ.
Цагдаа нар хүний амь аварчээ | ||
Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.