“Номын сантай танилцах” аялалд нийслэлийн ЕБ-ын 32-р дунд сургуулийн 5в ангийн сурагчид хамрагдлаа.
Аяллын хүрээнд танхимын үйл ажиллагаатай танилцан 4 бамбарууштай хөгжилтай дасгал хийж, “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ” сургалт, өв соёлын үзэсгэлэнтэй танилцлаа.
Танилцах аяллын нэг онцлог нь анх удаа хүүхдүүдэд үлгэрч мод “Гахайн гурван тоорой” үлгэрээр ном уншлага хийсэн явдал байлаа.
Сурагчидтай хамт олонч, хоорондоо эвтэй найртай байж өв соёлоо дээдлэх талаар яриа өрнүүлж, АХА тэмцээн зохион явуулж шалгарсан гурван сурагчид гарын бэлэг гардууллаа гэж Хүүхдийн төв номын сангаас мэдээллээ.
Сурагчид “Номын сантай танилцах” аялалд хамрагдлаа | ||
Үзсэн: 631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: