Шууд Chart

Монголд Туйлын туяа ажиглагдлаа

2023-12-02 08:46:46

Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд 19:22-19:54 цагийн хооронд Туйлын туяа ажиглагдлаа гэж тус сум дахь Цаг уурын өртөөнөөс мэдээлсэн. 

Мөн энэ үзэгдэл Дорнод аймгийн хойд сумдын нутгаар ажиглагдсан тухай Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Туйлын туяа Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Архангай, Дархан-Уул, Завхан, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Хөвсгөл, Төв аймгийн нутгаар ажиглагдсан тухай нутгийн иргэд бичжээ. 

Хөвсгөл аймгийн Галт, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 1-р баг буюу Корпусын хойд зүгт, хүмүүсийн сайн мэдэх Сайханы хөтөл орчим, Архангай аймгийн Ихтамир суманд ажиглагдсан Туйлын туяаны зургийг та бүхэнд толилуулж байна.    

Tуйлын туяа нь агаар мандалд цочролд орсон хүчилтөрөгч, азотын атомын нөлөөгөөр гэрэлтэх үзэгдэл бөгөөд энэхүү хурдатгалтай цэнэгжсэн атомууд нь хоёр туйлын орчимд агаар мандалд байх дэлхийн соронзон оронтой мөргөлдсөний улмаас бий болдог. Энгийнээр хэлбэл, Туйлын туяа нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчлэхэд үүсдэг гэрэл юм. 

Дорнод аймгийн Баян-Уул сум 

Хэнтий аймгийн Дадал сум

Хөвсгөл аймгийн Галт сум

Сэлэнгэ аймаг, Сайханы хөтөл орчим

Архангай аймгийн Ихтамир сум


Монголд Туйлын туяа ажиглагдлаа  
Үзсэн: 2140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нямка [127.0.0.xxx] 2024-04-06 12:24
Гоё
Хулангоо [127.0.0.xxx] 2023-12-24 12:52
Гоё байлаа
Хулангоо [127.0.0.xxx] 2023-12-24 12:52
Гоё байна
Зочин [127.0.0.xxx] 2023-12-06 23:50
Нарны салхи гэж юу бдгын сайхан залдаг гарууд аа
зочин [127.0.0.xxx] 2023-12-03 18:51
хойд туйлд мөсөн уулнууд их хайлж тэнгэрт зарим нь ууршаад дэлхийн зарим гадаргад их хэмжээний бороо оруулж зарим тосгоныг живүүлж мөн улаанбаатар ходод усны далан хэтэртэл борооны үзэгдэл болсон нь зүгээр нэг хэвийн үзэгдэл биш байна. энэ туйлын туяа нь шар өнгөтэй биш ув улаан байхыг бодвол ямар нэгэн аюулын дохио илгээсэн байж таарна. энэ нь ямар дохио байх нь вэ урьдчилан сэргийлэх өвлийн хүйтний аюулыг урьдынхаасаа илүү хүнд өвөл болохыг сануулж байж мэднэ. тэгээд ч хамгийн их хүйтэн зуд болдог газраа өвс тэжээл дулаан малын байрыг яаралтай босгох хэрэгтэй байх. туйлын туяа чинь хойт туйлд байдаг биз дээ тэнд амьд амьтан байх хэцүү шиг энэ өвөлийн хамгийн хүйтнийг давах сэргийлэх хамгаалах дулаалах ажлаа эрт хий эс тэгвээс ороотно. Монголчууд яагаад урьдчилан сэргийлэх ажлаа дандаа хойш тавьдаг юм бэ. энэнд мал аж ахуй газар тариалангийн хойшлуулашгүй амин сүнс энэнд л байгаа. засгийн газарын онцгой комисс ч гэсэн урьдчилан сэргийлэх хүч хүрэхгүй байж мэднэ. Иргэд ч бас сэргийл

Бидэнтэй нэгдээрэй