"Багшийн хандлагаас шалтгаалж ангидаа эвгүй байдалд орж байсан тохиолдол бий юу" гэсэн асуултыг Ерөнхий боловсролын зургаан сургуулийн 7-10 дугаар ангийн 50 сурагчаас асуухад 80 орчим хувь нь багшийн гаргасан үйлдлүүд, хэлсэн үгээс болж ангийнхандаа гадуурхагдаж, заримтай нь зодолдож байсан гэж хариулсан юм.
Хүүхдийн эрх хөндөгдөх тул тэдний яриаг олон нийтэд дэлгэсэнгүй. Харин их, дээд сургуулийн зарим оюутнаас хүүхэд байхад нь дээрх асуудал тулгарч байсан эсэхийг асуухад тэд ингэж хариуллаа.
"Чи бол онц сурдаг дуулгавартай сурагч. Миний энэ шавь үүрэг даалгавар сайн биелүүлдэг" зэрэг хандлага нь сурагчдын дунд нэгнээ ялгаварлах, найзалж нөхөрлөхгүй байх нөхцөлийг үүсгэдэг гэж хүүхдүүд хэлж байсан юм. Хөвгүүдийн хувьд охидтой харьцуулагдах дургүйгээ илэрхийлж байлаа. Багшийн ёс зүйн хэм хэмжээ үг, үйлдлээр илрэх ёстой гэж ахмад багш Д.Бадамцэцэг ярилаа.
Монголын залуучуудын холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Ялгаварлан гадуурхалт хаанаас эхэлдэг вэ” гэсэн асуумж судалгааг сурагчдаас авчээ.
Харин тэд гадуурхах эхлэлийг багш тавьдаг гэж хариулсан байна. МЗХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ж.Нямаа ингэж ярилаа.
Багш нар ёс зүйн дүрмээ баримталж ажиллавал гадуурхах сэдлийг хүүхдүүдэд төрүүлэхгүй байх нэг алхам болно.
М.Оюунбаасан
Зарим багшийн хандлага сурагчид нэгнээ ялгаварлан гадуурхахад хүргэж байна | ||
Үзсэн: 2872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.