Улсын хэмжээнд ноолуур угаах 34, хялгас ялгах боловсруулалт хийдэг 50, сүлжмэлийн 16, эдгээрийг цогцоор хийдэг 14 үйлдвэр ажиллаж байна.
Эдгээрийн 45 нь Улаанбаатар хотод, тав нь Говьсүмбэр, Өвөрхангай, Баян-Өлгий, Орхон, Төв аймагт ажиллаж байгаа юм.
Тэдгээрт 12 мянга орчим тн хялгасыг нь ялгасан түүхий эд гаргах хүчин чадал суурилагдаж, 8500 гаруй тн самнасан ноолуур гаргах боломжит хүчин чадал бий болжээ.
Үүнийг түүхий ноолуурт шилжүүлж тооцвол, 17 мянган тн түүхий ноолуурыг самнах боломж бүрдсэн байна. Гэвч ажиллах хүчний нөөц дутагдалтай байгааг салбарынхан хэллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн яриаг сонсгоё.
Ноолуур угаах, хялгас ялгах үйлдвэрт ажиллах хүчний нөөц дутагдалтай байна | ||
Үзсэн: 1524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.