
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Уг ажлын хүрээнд Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүрэх 1.2 км авто замыг энэ сарын 18-ны 06:00 цагаас эхлэн бүтэн хааж, суурь асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэхээр болжээ.
Замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 26-ны өглөө нээх бөгөөд энэ хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн болон нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газраас хийх аж.
Хувьсгалчдын гудамжинд долоо хоног зам хаана | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.