Шууд Chart

Автомашины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2023-12-20 14:06:55

Огноо: 2023 оны 12 дугаар сарын 20

Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн хэрэгцээнд автомашины шатахуун нийлүүлэх.

Тендер шалгаруулалтын дугаар:2023.12.11.А/119

МҮОНРТ-ийн 2023 онд хэрэглэгдэх “Автомашины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгч”-ийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулах тул та бүхнийг оролцохыг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна./Багцгүй/

Тендерт оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Ижил төстэй  ажил үйлчилгээ явуулсан туршлагын мэдээлэл ирүүлэх. /2021, 2022 оны гэрээнүүд/

-Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. /2021,2022/он

-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн Е-balance цахим бүртгэлд шивэгдсэн санхүүгийн тайлан ирүүлнэ.

-Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай.

-Тендерийн хамт 1,900,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээ уламжлалт аргаар битүүмжилж,  2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад МҮОНРТ-ийн байранд  ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутанд МҮОНРТ-ийн байранд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөр хийх хэлбэр: МҮОНРТ-ийн /Төрийн банкан дахь 100000198061 тоот дансанд шилжүүлэг хэлбэрээр хийнэ./

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн СХОГ 70117004 /дотуур утас 2170/ дугаарын утсаар холбоо барина уу.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Нийтэлсэн: MNB тендер

Автомашины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй