Шинэ жилийн баяр бол гэр бүлийн халуун дулаан илчийг мэдрэх, найз нөхөд, хамт олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлдэг баяр билээ.
Гэр бүл, хамт олноо сэтгэл хангалуун баяр хөөрөөр дүүрэн байлгах нь ч өөрөө аз жаргалтай явдал. Иймээс ч гэрийнхнээ, хамт олноо сэтгэл хангалуун баярлуулж, хэзээ ч үл мартагдах шинэ жилийн үдшийг бэлэглэе хэмээн хүмүүс дор бүрнээ хичээцгээж байгаа.
Харин шинэ жилийн баярыг анх хэзээ тэмдэглэж ирсэн талаар хүмүүс тэр болгон мэддэггүй. Иймд уншигч та бүхний мэдлэгийн санд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.
Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнөөс л тэмдэглэж иржээ.
Ромчууд шинэ жилийн баярыг өнөөгийн тооллоор гуравдугаар сарын сүүлчээр тэмдэглэдэг байжээ. Гэхдээ олон төрлийн цаг тооны бичгийн маргаан, ялгааг эцэслэхээр Ромын Сенат нэгдүгээр сарын 1-ний шинэ оны эхний өдөр хэмээн НТӨ 153 онд тунхагласан аж.
Шинэ жилийн баярын ширээг улс үндэстэн бүр өөр өөрөөр засдаг.
Тухайлбал, Румын, Австрали, Болгарчууд дотор нь зоос, халуун ногоо хийсэн жигнэмэгээр, Францчууд шарсан цацагт галуугаар баярынхаа ширээг чимдэг.
Манай улсын хувьд 1920-оод оны сүүлчээс анх шинэ жил тэмдэглэж эхэлсэн гэдэг. Энэ цагаасаа л буузыг баярын ширээнийхээ хүндэт зоогоор сонгож, өдгөө ч таашаан хэрэглэдэг хүмүүс олон.
Мөн төрөл бүрийн загас, нугасыг шарж, жигнэн зоог барих нь ч цөөнгүй болжээ.
Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.