Шууд Chart

Санта Клаус хаана "мэндэлсэн" бэ

2023-12-31 14:18:57

Санта Клаус буюу өвлийн өвгөнийг бид улаан дээл малгай, цагаан сахалтайгаар төсөөлдөг болоод удаж байна. Гэвч түүнийг хаана, хэзээ "мэндэлсэн" талаар тэр болгон хүмүүс мэддэггүй.

1823 оныг хүртэл Санта Клаус ямар хүн байдгийг хэн ч мэдэхгүй байж. Гэтэл тэр жилийн арванхоёрдугаар сарын 24-нд нэгэн багш болох Кларк Мур эхнэр, хүүхдүүддээ зориулан “Шинэ жил ба Санта Клаусыг угтах нь” гэсэн шүлэг, зохион бичлэг бичиж өгчээ.

Энд Санта найман буга хөлөглөн давхиж ирээд айлын яндангаар орж ирдэг тухай бичсэн байна. Кларк Мур эхлээд үүнийгээ хэвлүүлэхийг төвдсөнгүй гэр бүлийнхээ хүрээнд л уншицгааж.

Харин нэг найз нь энэ зохион бичлэгийг нь "Sentinel" хэмээх сонинд хэвлүүлсэн нь хүн болгон тэрхүү Сантаг харах хүсэх хүслийг төрүүлжээ.  

Улмаар 1862 онд зураач Томас Наст хүмүүсийн энэхүү хүслийг биелүүлж, Сантагийн анхны төрхийг гарган 24 жилийн турш "Harper"s Weekly” сэтгүүлийн хавтсанд зориулж зурсан байна. 

Зураач Сантаг хойд туйлд байдаг гэж дүрсэлсэн нь их алдаршжээ.

Америкийн иргэний дайны үед Ерөнхийлөгч Линкольн зураач Томас Настаас Сантаг умардынхантай хамт зурж өгөхийг гуйж байсан гэх. 

Томас Настын Санта хар, цагаан байсан гэдэг.

Тэгвэл өвлийн өвгөнд улаан дээл, малгайг нь 1885 онд хэвлэлийн ажилтан Луис Пранг “өмсүүлжээ”.

Тэр Америкт анх удаа христийн баярын ил захидал гаргахдаа Санта Клаусыг улаан дээл, малгайтай болгон хэвлүүлсэн байна.

Ингэж л Санта Клаус анх өтгөн үстэй захтай улаан дээл, малгайтай, цагаан сахалтай болсон гэнэ. 


Санта Клаус хаана "мэндэлсэн" бэ   
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-31 20:51
Санта Клаус одоогийн Түркийн Мугла хотод төрсөн
Santa [127.0.0.xxx] 2023-12-31 18:15
Amidrahiin tuld bidend gerel heregtei Tiim l uchras bayr bui bolsn bas Clause mendelden ym
Huuhduud [127.0.0.xxx] 2023-12-31 15:57
Business ymaa zarahiin tuld ym bolovuu

Бидэнтэй нэгдээрэй