Шууд Chart

Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ

2024-01-15 11:15:53

Залуучуудын IV өвлийн олимпын наадам нь БНСУ-ын Канвон хотноо 4 хоногийн дараа эхлэхэд бэлэн болсны зэрэгцээ Тамирчдын хотхон албан ёсоор нээгдэж, баг тамирчдыг хүлээн авч эхэллээ.
Ази тивд анх удаа зохиогдож буй энэ удаагийн залуучуудын олимпын наадам нь “Пёнчан 2018” олимпын наадам болсон тэмцээн уралдааны заал танхим, материаллаг баазыг дахин ашиглаж буй онцлогтой бөгөөд Канвон хотын Вонжү үндэсний их сургуулийн оюутны дотуур байрыг тамирчдын байрлах үндсэн Олимпын хотхон болгон ашиглаж байна. Нийт 80 улсын 950 эрэгтэй, 950 эмэгтэй нийт 1900 тамирчнаас гадна дасгалжуулагч, албаны хүн, ОУОХ, ҮОХ-д, Олон улсын спорт холбоод, ЗБХ-ны ажилтнууд, хэвлэл мэдээлэл, сайн дурын ажилтан гэх мэт 15,000 гаруй оролцогчид энэ удаагийн наадмын түүхийг бичилцэхээр хүрэлцэн ирж эхэлжээ.
 
Залуу тамирчид тэмцээн уралдаанд өрсөлдөхөөс гадна найзалж нөхөрлөх, туршлага солилцох боломжтой чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх лаунж, зураг авалтын булан, Олимпын мэдлэг, мэдээлэл олгох цогц арга хэмжээний талбай, тамирчдын хэрэгцээ шаардлага, тав тухыг хангасан нийт 5 байр, сонголт сайтай хоолны газар, орчин үеийн спортын тоног төхөөрөмжтэй, усан бассейн бүхий бэлтгэлийн фитнесс төв зэрэг газруудад үйлчлүүлэх боломжтой гэж МҮОХ-оос мэдээллээ.
 
 
 
 

 


Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ  
Үзсэн: 2216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй