Шууд Chart

Монгол тамирчин залуучуудын өвлийн олимпод анх удаа уулын цанаар уралдлаа

2024-01-23 12:09:12

Уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слаломын төрөл Jeongseon High 1 Ski Resort төвд үргэлжилж байна.
 
Монгол Улсаас анх удаа уулын цанын төрлөөр залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авсан Х.Халиун тус төрөлд хурд сорьж, шинэ түүх бичив.
 
Нийт 78 тамирчин жиант слаломд уралдсанаас 24 нь алдаа гарган амжилтаа бүртгүүлж чадсангүй.
 
Харин манай тамирчин Х.Халиун 1:15.92 минутын амжилтаар уралдаанаа дуусгаж, 52-р байрт бичигдэж байна.
 
Эхний гараанд Италийн Ж.Колломб 48.42 секунд хурдалсан үзүүлэлтээр нэгд жагсаж байгаа юм.
 
Одоо тамирчид 13:15 цагаас хоёр дахь гараандаа уралдах болно хэмээн Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

 


Монгол тамирчин залуучуудын өвлийн олимпод анх удаа уулын цанаар уралдлаа   
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй