Шууд Chart

БИАТЛОН: Эмэгтэйчүүд спринт зайд хурд сорилоо

2024-01-24 13:09:19

"Канвон-2024" олимпын дөрөв дахь өдөр эмэгтэй биатлончдын 6 км-ийн спринт уралдаан явагдаж өндөрлөлөө.
 
Тус уралдаанд 37 ҮОХ-ны 98 тамирчин онч, хурдаа сориход Италийн К.Гаутеро 19:40.2 минутын амжилтаар итгэл төгс тэргүүлэв. Тэрбээр буудлагадаа ганцхан сум алдсанаас гадна тэшилтдээ ч хурдан байсан тул арын өрсөлдөгчөө 35 секундээр илүүрхсэн юм.
 
Словенийн Э.Север (20:15.3), Украины П.Пуцко (20:54.1) нар хоёр, гуравт хурдалсан юм.
 
Энэ зайд уралдсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч-тамирчин Д.Нямсүрэн 28:11.1 минутын амжилтаар 77-р байрт бичигдэв.
 
Харин Хэнтий аймгийн харьяат тамирчин, УАШТ-ий 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальт, спортын мастер Х.Эрдэнэтунгалаг 28:16.4 минутаар 78-р байрт орлоо.
 
Энэ гараанд уралдсан манай нөгөө тамирчин болох Орхон аймгийн харьяат О.Оюуцолмон 34:58.8 минут хурдлан 90-р байрт жагссан юм.
 
Эх сурвалж: МҮОХ

 


БИАТЛОН: Эмэгтэйчүүд спринт зайд хурд сорилоо  
Үзсэн: 2455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй