Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

2024-02-12 16:38:47

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун хэсгээр, маргааш өдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөө шөнө Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга, говь болон зүүн аймгуудын нутгаар явган шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, 2 хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.


2024 оны хоёрдугаар сарын 12-ны 20 цагаас 02-р сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч, явган шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн баруун хэсгээр хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурна шуурна. Шөнөдөө 17-19 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 19-21 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2024 оны хоёрдугаар сарын 14-нөөс 2024 оны 02 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. 


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ  
Үзсэн: 2300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй