Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар хүйтэн байна.
2024 оны хоёрдугаар сарын 13-ны 20 цагаас хоёрдугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр, явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө нийт нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -34-39 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 28-33 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
2024 оны хоёрдугаар сарын 15-наас 2024 оны хоёрдугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 16-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ.
ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа нийт нутгаар хүйтэн байна | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: