Шууд Chart

Увсын Сагил суманд хамгийн их буюу 47.0 см цасан бүрхүүл тогтжээ

2024-02-19 11:14:46

2024 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 2024 оны 02 дугаар сарын 19-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-47.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 47.0 см, Түргэн, Хяргасд 44.0см, Баян-Өлгийн Булганд 41.0см, Увсын Малчин, Баруунтуруунд 39.0см, Зүүнговьд 36.0см, Улаангомд 35.0см, Увсын Давст, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0см, Төв аймгийн Борнуурт 32.0см, бусад хэсгээр 0.0-30.0см цасан бүрхүүл тогтсон байна.

 

Хур тунадас: 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-12.0 мм, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-5.0 мм, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-0.7 мм, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар 0.1-0.9 мм, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-17.0 мм, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-6.0 мм, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурсан байна. Үүнээс 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Баян-Өлгийн Булганд 21.1 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэн болон дунд үеэр хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-15 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-13 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байв. Хугацааны сүүлчээр эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-30 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн болон дунд үеэр хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-17 хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн байсан бол хугацааны сүүлчээр эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-46 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-38 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-20 хэм, бусад нутгаар 22-28 хэм хүйтэн байв.

Cалхи:  14, 18-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 13-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр, 12-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 21-26 метр, зарим үед секундэд 32-34 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас:  12,13-нд 0.0 мм ялимгүй цас, 17-нд 3.0-5.0 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Хугацааны эхэн болон дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 хэм, бусад хэсгээр 14-19 хэм, өдөртөө 1-8 хэм, хугацааны сүүлчээр хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 43-45 хэм, бусад хэсгээр 32-34 хэм, 22-24 хэм хүйтэн байв.


Увсын Сагил суманд хамгийн их буюу 47.0 см цасан бүрхүүл тогтжээ  
Үзсэн: 2494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй