Шууд Chart

Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм

2024-02-21 09:37:27

2024 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 02 дугаар сарын 21-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

 

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-47.0см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сангилд 47.0см, Түргэн, Хяргасд 44.0см, Баян-Өлгийн Булганд 41.0см, Увсын Малчинд 39.0см, Баруунтуруунд 38.0см, Зүүнговьд 36.0см, Увсын Улаангомд 36.0см, Увсын Давст, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0см, Төв аймгийн Борнуурд 32.0см, бусад хэсгээр 0.0-30.0см цасан бүрхүүл тогтсон байна. 

 

 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-0.5мм цас орсон байна. Увсын Ховд, Улаангом, Түргэн, Өндөрхангай, Ховдын Чандмань, Говь-Алтайн Дэлгэр, Дорноговийн Хатанбулагт 0.1-0.5мм, бусад нутгаар 0.0 мм цас орсон байна.

 

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Тэс, голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнодын тал нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байв.

 

 

 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 40-45 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 34-39 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 28-33 хэм хүйтэн байв. 

 

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүссэн байна. 

 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 20-22 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 40-42 хэм, бусад хэсгээр 32-34 хэм хүйтэн хоносон байна.

 


Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм  
Үзсэн: 3126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй