Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 32 хэм хүйтэн

2024-02-21 14:42:33

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр Хангайн уулархаг нутаг болон Орхоны сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.


2024 оны хоёрдугаар сарын 21-ний 20 цагаас 02-р сарын 22-ны 20 цаг
хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон Орхоны сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.  

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 38-43 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Увс нуур болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 38-40 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 38-40 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.


2024 оны хоёрдугаар сарын 23-наас 2024 оны 02 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгийн сав газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 32 хэм хүйтэн  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй