Шууд Chart

Хүүхдүүд “Бид чадна” үзэсгэлэн гаргалаа

2024-02-23 11:49:44

Монголын Скаутын холбооны дэргэдэх “Бид чадна” бүлгийн аутизмтай хүүхдүүд зургийн үзэсгэлэн гаргалаа.

Үзэсгэлэн Дэлхийн Скаутын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Роберт Пауэллын төрсөн өдрийг тохиолдуулан 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр М Арт Галерейд нээлтээ хийсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрх тэгш нийгэмшүүлэн хөгжил оролцоог дэмждэг “Бид чадна” бүлгийн скаут хүүхдүүдийн зургийн үзэсгэлэнгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцож, баяр хүргэлээ.

"Бид чадна" бүлэг аутизмтай холимог скаутын бүлэг бөгөөд 12 аутизмтай скаут, 8 скаут, 8 сайн дурын ажилтан, 1 сэтгэл зүйч, 1 скаутмастер багш гэсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа тогтмол явуулж, аутизмтай хүүхдүүдэд энгийн хүүхдүүдийн нэгэн адил хөгжих боломж бүрдүүлж байна гэж ХНХЯ-наас мэдээллээ. 


Хүүхдүүд “Бид чадна” үзэсгэлэн гаргалаа  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй