Шууд Chart

"Халуун сэтгэл" аяны хандивын дансанд 136,751,676 төгрөг цуглараад байна

2024-02-24 18:16:15

Малчдад туслах "Халуун сэтгэл" аянд зориулсан шууд нэвтрүүлэг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 24-ний Бямба гарагийн 13:30 цагт эхэлсэн.

Рок поп, хип хоп, нийтийн дуучид, ардын болон сонгодог урлагийнхан МҮОНРТ-ийн байранд хүрэлцэн ирж, ая дуугаа өргөж, аянд нэгдэн малчдадаа сэтгэлийн дэм хайрласаар байна.

Малчдад туслах аянд нэгдэн хувь хүн, байгууллагууд мөнгөн хандив өгсөөр байна. Зарим хүн, байгууллагын төлөөлөл МҮОНРТ-ийн байранд хүрэлцэн ирж хандив өгч байна. 

2024 оны хоёрдугаар сарын 24-ний 18:00 цагийн байдлаар "Халуун сэтгэл" аяны 5099313999 /Хаан банк/ хандивын дансанд 136,751,676 төгрөг цуглараад байна.  

"Халуун сэтгэл" аян өнөөдөр 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.  

Мал сүргээ дээдэлдэг монгол түмэндээ "Халуун сэтгэл" аянд нэгдэхийг уриалж байна. 

Та бүхэн Хаан банкны 5099313999 хандивын дансанд мөнгө шилжүүлэх, эсвэл доорх QR кодыг уншуулж сэтгэлийн хандиваа өгөхөөс гадна МҮОНРТ-ийн байранд хүрэлцэн ирж хандивт нэгдэх боломжтой.   


"Халуун сэтгэл" аяны хандивын дансанд 136,751,676 төгрөг цуглараад байна  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй