Шууд Chart

Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм

2024-02-25 15:58:32

2024 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 02 дугаар сарын 25-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

 

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-47.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Сангилд 47.0 см, Түргэн, Хяргасд 44.0 см, Малчин, Баруунтуруунд 39.0 см, Улаангом, Зүүнговьд 36.0 см, Давст, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, Баян-Өлгийн Булган, Төв аймгийн Борнуурд 31.0 см, Архангайн Батцэнгэлд 29.0 см, бусад хэсгээр 0.0-28.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Баян-Өлгийн баруун, Увсын хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр төвийн аймгуудын нутгаар 1-7 хэмаар хүйтэрч, бусад нутгаар 1-6 хэмаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 16-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-7 хэм, бусад нутгаар 8-15 хэм хүйтэн байв.

 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө нутгийн баруун хэсгээр 1-14 хэмаар дулаарч, бусад нутгаар 1-10 хэмаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Ерөө голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар 34-39 хэм, Увс нуур, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-33 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-20 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байв. 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 13-15 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 25-27 хэм хүйтэн хоносон байна


Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм  
Үзсэн: 2505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй