Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2024-02-26 11:46:41

2024 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

Хур тунадас: 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, 03 дугаар сарын 02-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 03 дугаар сарын 02-нд Алтайн уулархаг нутгаар, 03-нд ихэнх нутгаар, 04-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 03 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 26, 28, 03 дугаар сарын 03-нд-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03 дугаар сарын 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-35 хэм, бусад хэсгээр 24-29 хэм, өдөртөө бүх хэсгээр 12-17 хэм хүйтэн байна. 03 дугаар сарын 01-нээс хүйтний эрч суларна


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 11958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй