Шууд Chart

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.3 мм орчим цас оржээ

2024-02-28 14:21:19

2024 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 02 дугаар сарын 28-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-48.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сангилд 48.0 см, Түргэн, Хяргасд 45.0-46.0 см, Малчин, Баруунтуруунд 40.0-41.0 см, Улаангом, Зүүнговьд 36.0-37.0 см, Увсын Давст, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0-34.0 см, Төв аймгийн Борнуурд 31.0 см, бусад хэсгээр 0.0-29.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Ховдын хойд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дарханы зарим газраар 0.0-0.8 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Зэрэг 0.8 мм, Дарви 0.6 мм, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дарханы Орхонд 0.4 мм, бусад хэсгээр 0.0-0.3 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр нутгийн зүүн хагаст өмнөх өдрөөсөө 1-12 хэмээр хүйтэрч, бусад нутгаар 1-7 хэмээр дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-13 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө нутгийн хойд хэсгээр 1-9 хэмээр хүйтэрч, бусад нутгаар 0-9 хэмээр дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-22 хэм, бусад нутгаар 23-30 хэм хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна.

 

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй. Өнгөрсөн шөнө 0.0-0.3 мм цас орсон байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 14-16 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 35 хэм, бусад хэсгээр 26 хэм хүйтэн хоносон байна


Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.3 мм орчим цас оржээ  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй