Шууд Chart

Улаанбаатар хот орчмоор 0.2 мм цас оржээ

2024-02-29 12:19:03

2024 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 02 дугаар сарын 29-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тоймыг хүргэж байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сангил, Хяргасд 46.0 см, Түргэнд 45.0, Малчин, Баруунтуруунд 40.0-41.0 см, Улаангом, Зүүнговьд 36.0-37.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, Төв аймгийн Борнуурд 31.0 см, бусад хэсгээр 0.0-29.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Говь-Алтай, Хэнтийн зарим газраар, Сэлэнгийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр 0.0-0.9 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Говь-Алтайн Дарвид 0.9 мм, Дорнодын Халхголд 0.5-0.8 мм, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг орчимоор 0.4 мм, бусад хэсгээр 0.0-0.3 мм цас орсон байна.  

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байв. 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт 0.0-0.2 мм цас орсон байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 14-16 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 35 хэм, бусад хэсгээр 26 хэм хүйтэн хоносон байна.


Улаанбаатар хот орчмоор 0.2 мм цас оржээ  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй