Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн

2024-03-01 15:01:36

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.


2024 оны 03-р сарын 01-ний 20 цагаас 03-р сарын 02-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 34-39 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2024 оны 03 дугаар сарын 03-наас 2024 оны 03 дугаар сарын 07-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн   
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй