Шууд Chart

Мал төллөх үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж

2024-03-04 11:07:01

3 дугаар сарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн өмнөд хагаст олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтайн уулархаг нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдахаар байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 градусаар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байх төлөвтэй байна https://weather.gov.mn/forecast/mn.

2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай, бусад нутгаар 1-9 см байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээгээр боловсруулсан зудын үнэлгээгээр 13 аймгийн 58 суманд мөсөн (төмөр) зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөлд байна https://weather.gov.mn/agro.

Өвлийн турш цас ихтэй, хүйтэн, цасан шуургатай зудын хүнд нөхцөлд байсан аймаг, сумдын нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр хаваржилт хүндрэхээр байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам бүр хүндрүүлэхээр байна.

Цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгойлон анхаарна уу. Хавар мал төллөх үед цаг агаарын байдал түргэн өөрчлөлттэй учраас дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна


Мал төллөх үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж  
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй