Шууд Chart

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2024-03-04 15:24:24

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


2024 оны 03-р сарын 04-ний 20 цагаас 03-р сарын 05-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Увс нуур болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2024 оны 03 дугаар сарын 06-наас 2024 оны 03 дугаар сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

06-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар, 07-нд Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна  
Үзсэн: 1510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй