Шууд Chart

Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм

2024-03-05 10:25:40

2024 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 03 дугаар сарын 05-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
 

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргасд 46.0 см, Сагилд 43.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 40.0-41.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0-37.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, Төв аймгийн Борнуурд 29.0 см, бусад хэсгээр 0.0-27.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Өвөрхангай, Баянхонгорын зарим газар, Архангайн өмнөд, Дундговийн баруун, Өмнөговийн хойд хэсгээр 0.0-1.2 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Арвайхээр, Есөнзүйл 1.2 мм, Богд, Уянга, Баянхонгорын Жинст, Өмнөговийн Булган сумдын нутгаар 1мм, бусад нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна.

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 17-21 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар 7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс, Байдраг, Хэрлэн хөндийгөөр 31-36 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, Хангайн уулархаг нутаг, Улз Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-20 хэм хүйтэн байв. 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 7-10 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 28 хэм, бусад хэсгээр 20-22 хэм хүйтэн хоносон байна


Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй